Хаа саагүй шар өнгөөр будагдах намрын улирал үнэхээр үзэсгэлэнтэй. Гэвч хүйтэн салхи, нам температурын улмаас бидний үсэрхэг найзуудад намар цагийг гадаа өнгөрүүлэх нь төвөгтэй байдаг … Гэхдээ та санаа бүү зов. Нолли брэнд нь “L’AMORE MIO” коллекцийн хамт туслахаар ирж байна. Энэхүү sweater нь 100% кашмер тул тав тух, дулааныг бүрэн мэдрүүлэх юм. Бид таны эрхэм найзыг хүйтнээс хамгаалахад үргэлж бэлэн.
Ноос, ноолууран эдлэлийг ахуйн хэрэгцээнд хэрхэн угааж, цэвэрлэх вэ?
Алхам 1: Зориулалтын ноолуур угаах бодисыг 20-25°С хэмийн 4-5 литр усанд уусган найруулах.
Алхам 2: Найруулсан усандаа ноос, ноолууран эдлэлийг 5-8 минутын турш дэвтээх.
Алхам 3: Зөөлөн базаж угаах.
Алхам 4: Угаасны дараа тухайн эдлэлийг 20-25°С хэмийн усаар хөөс, саванг арилтал сайтар зайлах.
Алхам 5: Усыг зөөлөн шавхаж, үлдэгдэл усыг алчуураар шингээн авах
Алхам 6: Эцэст нь тухайн эдлэлээ хавтгай гадаргуу дээр тэнийлгэн тавьж хатаах.
- Хувцас сонгохдоо манай хувцасны дэлгэрэнгүй хэмжээсний хүснэгттэй сайтар танилцаж, үсэрхэг найзынхаа биед тааруулж авна уу.
- Үсэрхэг найздаа хувцсыг өмсүүлэхийн өмнө тэдэнд харуулж, үнэртүүлэн хувцастайгаа танилцах боломж олгох хэрэгтэй. Дараа нь, богино хугацаанд өмсгөж үзүүлэн, тэднийг сайтар урамшуулаарай.
- Урт ханцуйтай цамцыг өмсгөх үедээ ханцуйг гадагш эргүүлэн суга хэсэг хүртэл хуйлж өгвөл хумс сарвуунд орооцолдохгүй.
- Ноолуур нь байгалийн бүтээгдэхүүн учир хуурай сэрүүн газар хадгалах нь зүйтэй ба арчилгааны зааврын дагуу угааж цэвэрлэнэ үү.
- Гэмтэл болон гүн бохирдлыг мэргэжлийн газраар засуулах хэрэгтэй.
- Урт хугацаагаар харгалзах хүнгүй байх үед хувцас өмсүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Манай бүтээгдэхүүн 100% Монгол ноолууран орцтой бөгөөд дараах давуу талуудтай.
- Бидний үслэг найзуудыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж чадна. Учир нь, ноолуур бол нарны хэт ягаан туяаны байгалийн шүүлтүүр юм.
- Ноолууран дахь кримп хэмээх бүтэц нь хүйтэн агаарын урсгалыг зогсоодог учир ноолууран хувцас биеийн дулааныг маш сайн хадгалдаг.
- Ноолуурын гидрофобик гадаргуу нь чийгийг өөрөөсөө түлхэж хуурай орчин үүсгэснээр мөөгөнцөр, бактеригүй орчин бий болгодог.
- Харшил өдөөгч тоосны хачиг нь ноосон орчинд дургүй учир ноолуур харшлын эсрэг аж.
- Ноостой харьцуулахад ноолууран эдлэл нь зөөлөн ба хөнгөн тул биед илүү тухтай.
- Хөнгөн, нарийн ширхэгтэй атлаа маш бат бөх. Ноос, ноолуурыг 20000 удаа нугалахад тасрахгүй тэсвэрлэдэг гэсэн судалгаа байдаг байна.
- Ноолууран хувцас зөв арчилгааны явцад үрчлээтэхгүйгээр хэлбэрээ эргэн сэргээдэг онцгой давуу талтай.
- Ноолуур нь 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн тул дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой тул байгальд ээлтэй билээ.
- Өндөр захтай загварууд үслэг найзыг тань бүр ч илүү дулаан байлгах болно.