LOVE TO CHERISH Sweater

156,000

Үзүүлэлтүүд:
Зориулалт: Тэжээвэр амьтаны хувцас
Материал: 100% ямааны ноолуур

XS

L’AMORE MIO Sweater

Size XS/cm/ S/cm/ M/cm/
Back length 20 23 26
Front length 15 18 21
Neck 13.5 15 17
Chest 17 19 21
SKU: code11 Ангилал: ,

LOVE TO CHERISH Sweater

156,000

Үзүүлэлтүүд:
Зориулалт: Тэжээвэр амьтаны хувцас
Материал: 100% ямааны ноолуур

XS

L’AMORE MIO Sweater

Size XS/cm/ S/cm/ M/cm/
Back length 20 23 26
Front length 15 18 21
Neck 13.5 15 17
Chest 17 19 21
SKU: code11 Ангилал: ,

“Love to Cherish” sweater нь Монголд маш цөөн тоогоор худалдаалагдах онцгой загвар юм. 💝 Таны үсэрхэг найзыг улам өхөөрдөм харагдуулах уг цамцыг 100% кашмераар зүрхэн хээ гарган урласан болно. Түүнчлэн, улаан, ягаан, цагаан өнгөний төгс хослолоос бүрдсэн тул тэмдэглэлт баярын өдрүүдээр тэдэндээ өмсгөвөл бүр ч тохиромжтой.

Ноос, ноолууран эдлэлийг ахуйн хэрэгцээнд хэрхэн угааж, цэвэрлэх вэ?

Алхам 1: Зориулалтын ноолуур угаах бодисыг 20-25°С хэмийн 4-5 литр усанд уусган найруулах.

Алхам 2: Найруулсан усандаа ноос, ноолууран эдлэлийг 5-8 минутын турш дэвтээх.

Алхам 3: Зөөлөн базаж угаах.

Алхам 4: Угаасны дараа тухайн эдлэлийг 20-25°С хэмийн усаар хөөс, саванг арилтал сайтар зайлах.

Алхам 5: Усыг зөөлөн шавхаж, үлдэгдэл усыг алчуураар шингээн авах

Алхам 6: Эцэст нь тухайн эдлэлээ хавтгай гадаргуу дээр тэнийлгэн тавьж хатаах.

  • Хувцас сонгохдоо манай хувцасны дэлгэрэнгүй хэмжээсний хүснэгттэй сайтар танилцаж, үсэрхэг найзынхаа биед тааруулж авна уу.
  • Үсэрхэг найздаа хувцсыг өмсүүлэхийн өмнө тэдэнд харуулж, үнэртүүлэн хувцастайгаа танилцах боломж олгох хэрэгтэй. Дараа нь, богино хугацаанд өмсгөж үзүүлэн, тэднийг сайтар урамшуулаарай.
  • Ханцуйгүй цамцыг үслэг найзад өмсгөхөд хялбар байх болно.
  • Ноолуур нь байгалийн бүтээгдэхүүн учир хуурай сэрүүн газар хадгалах нь зүйтэй ба арчилгааны зааврын дагуу угааж цэвэрлэнэ үү.
  • Гэмтэл болон гүн бохирдлыг мэргэжлийн газраар засуулах хэрэгтэй.
  • Урт хугацаагаар харгалзах хүнгүй байх үед хувцас өмсүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Манай бүтээгдэхүүн 100% Монгол ноолууран орцтой бөгөөд дараах давуу талуудтай.

  • Бидний үслэг найзуудыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж чадна. Учир нь, ноолуур бол нарны хэт ягаан туяаны байгалийн шүүлтүүр юм.
  • Ноолууран дахь кримп хэмээх бүтэц нь хүйтэн агаарын урсгалыг зогсоодог учир ноолууран хувцас биеийн дулааныг маш сайн хадгалдаг.
  • Ноолуурын гидрофобик гадаргуу нь чийгийг өөрөөсөө түлхэж хуурай орчин үүсгэснээр мөөгөнцөр, бактеригүй орчин бий болгодог.
  • Харшил өдөөгч тоосны хачиг нь ноосон орчинд дургүй учир ноолуур харшлын эсрэг аж.
  • Ноостой харьцуулахад ноолууран эдлэл нь зөөлөн ба хөнгөн тул биед илүү тухтай.
  • Хөнгөн, нарийн ширхэгтэй атлаа маш бат бөх. Ноос, ноолуурыг 20000 удаа нугалахад тасрахгүй тэсвэрлэдэг гэсэн судалгаа байдаг байна.
  • Ноолууран хувцас зөв арчилгааны явцад үрчлээтэхгүйгээр хэлбэрээ эргэн сэргээдэг онцгой давуу талтай.
  • Ноолуур нь 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн тул дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой тул байгальд ээлтэй билээ.
Арьс нь байгалийн бүтээгдэхүүн учир хуурай сэрүүн газар хадгалах нь зүйтэй. Норсон тохиолдолд зөөлөн алчуураар сайтар арчиж өрөөний хэмд хатаана. Гүн бохирдол, гэмтлийг мэргэжлийн газраар засуулахыг зөвлөж байна.

ХОЛБООТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН