www.nolly.mn онлайн худалдааны вэбсайт /вэбсайт/ нь “Натурал Монгол Үндэсний Сүлжээ” ХХК /“байгууллага”/-ийн интернэт худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Үндсэн нөхцөлүүд:

  1. Вэбсайтад нэвтэрсэн, вэбсайтад тавигдсан барааг худалдан авахаар захиалга өгсөн, төлбөрөө төлсөн хүн бүр /“хэрэглэгч”/ энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.
  2. Хэрэглэгч вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцах үүрэгтэй бөгөөд ийнхүү танилцаж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр интернэт худалдаа хийгдэнэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд байгууллага болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
  4. Байгууллага нь зөвхөн насанд хүрсэн иргэнтэй интернэт худалдаа хийнэ.

НЭГ. ВЭБСАЙТ БА ХЭРЭГЛЭГЧ

1.1 Интернэт худалдааны тэмдэгтүүд, вэбсайтын домэйн нэр, лого, загвар дизайн болон натурал монгол бизнесийн нэгдэл, натурал монгол интернэт худалдааны загвар  нь “Натурал Монгол Үндэсний Сүлжээ” ХХК-ийн оюуны өмч бөгөөд эдгээрийг хуулбарлах, олшруулах, дуурайх, хулгайлах, санаа авах болон өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

1.2 Вэбсайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, интернэт худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

1.3 Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж ба энэхүү үйлчилгээний нөхцөлийн дагуу дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

1.4 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээх ба хэрэглэгч буруу, худал, бодит бус мэдээлэл өгснөөс байгууллагад болон бусад этгээдэд учирсан хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна. Мөн Хэрэглэгч худалдан авсан барааныхаа төлбөрийг хийхдээ мэдээллээ буруу оруулснаас үүдэн гарах эрсдэлийг бүрэн хариуцна.

ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

2.1 Захиалга баталгаажих, бараа хүргэх хугацаа:

  • Захиалгыг 09:00 цагаас 21:00 цагийн хооронд авна.
  • Хүргэлт нь цагийн хуваарийн дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 24 цагийн дотор хийгдэнэ.
  • Барааны хэлбэр, жин, овор хэмжээ болон Улаанбаатар хотын захын 3 дүүрэг /Налайх, Багануур, Багахангай/-т хүргэгдэх болон хүргэлт хийх хөлс, хугацаа өөр байна.

These websites may collect data about you, use cookies, embed additional third-party tracking, and monitor your interaction with that embedded content, including tracking your interaction with the embedded content if you have an account and are logged in to that website.

ГУРАВ. ХҮРГЭЛТ

3.1 Улаанбаатар хот дотор А бүсэд 5’000₮, Б бүсэд хүргэлтийн  10’000₮, овор хэмжээ ихтэй, хүнд жинтэй бараа бүтээгдэхүүний хувьд тухайн бараа бүтээгдэхүүний хүргэлтийн мэдээлэлд заасан хүргэлтийн төлбөрийг авч хүргэлтийг хийнэ.

3.2 Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:

А бүсийн тойрогт: Чингисийн талбайгаас урагш Зайсан, хойшоо 32-ийн тойрог, баруун тийш Саппорогийн тойрог, зүүн тийш Офицер гэсэн чиглэл орно.

Б бүсийн тойрогт:  Зайсангаас Буянт-Ухаа, 32-ийн тойргоос Долоон буудал/Хайлааст, Саппорогийн тойргоос 5 шар, Офицероос Шархад гэсэн чиглэл орно.

3.2 Хүргэлт Улаанбаатар A бүсийн тойрогт 24 цагийн дотор хийгдэнэ. Б бүсийн тойрогт 24 цагийн дотор хүргэлт хийгдэх боломжгүй байж болох ба хүргэлтийн хугацааг хэрэглэгчид урьдчилан мэдэгдэнэ.

3.3 Хүргэлт өдөр бүр 09:00-21:00 цагийн хооронд хийгдэнэ.

3.4 Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.

3.5 Хэрэглэгч буюу хүлээн авагч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулна.

3.6 Тухайн барааны хүргэлтийн талаарх  мэдээллийг худалдан авагчийн утас руу мэдэгдэнэ.

3.7 Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулахтай холбоотой харилцааг “Nolly”-д нийтэлсэн “NOLLY.MN ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ”-г баримтлан шийдвэрлэнэ.

ДӨРӨВ. БАРИМТЖУУЛАЛТ

4.1 Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримт дээр үндэслэнэ.

4.2 Хэрэглэгч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна.

4.3 Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно.

ТАВ. БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ

5.1 Хямдрал, урамшуулалтай бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй.

5.2 Сонгосон бараа бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор мөнгөн буцаалт хийх боломжтой.

5.3 Хэрэглэгч худалдан авсан бараагаа огт авахгүй буюу хүлээн авахгүй байх тохиолдолд байгууллага барааг буцаан авах бөгөөд хүргэлт, буцаалттай холбоотой зардлыг хэрэглэгчээс суутган авна

5.5 Дараах тохиолдолд байгууллага нь барааг буцаах буюу ижил төрлийн бараагаар сольж өгөхөөс татгалзана:

5.5.1 Анх худалдаж авсан байдлаас өөрчлөгдөн хэрэглэгчээс шалтгаалан бараа гэмтсэн, эвдэрсэн, доголдсон, бохирдсон, чанараа алдсан;

5.5.2    Хэрэглэгч барааг задалж, ашигласнаас үүдэн барааны үнэ цэн буурсан;

5.5.3    Барааг худалдан авах, буцаах, солих үйлдлээс үүдэн барааны зах зээлийн үнэ буурсан;

5.5.4    Хувилан олшруулах боломжтой барааны сав, баглаа, боодол гэмтсэн, нээгдсэн,

5.5.5    Зөвхөн тухайн хэрэглэгчийн захиалгад үндэслэн нэг хувь үйлдвэрлэгдсэн бараа;

5.5.6    Хэрэглэгч тухайн барааг нэгээс илүү удаа солих, буцаах тохиолдолд;

5.5.7    Барааг худалдахдаа буцаах, солих боломжгүй хэмээн заасан барааг буцаахгүй.

5.5.8    Хямдрал урамшуулалтай бараа бүтээгдэхүүнийг буцаах, солих боломжгүй.

5.6       Ноолууран бүтэгдэхүүний хувьд дараах нөхцөлийн дагуу буцаан олголт хийгдэнэ:

5.6.1    Хямдрал урамшуулалтай бараа бүтээгдэхүүнийг буцаах солих боломжгүй.

5.6.2    Сонгосон бараа бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор төлбөрийн болон өнгө, размерын буцаалт хийгдэнэ.

5.6.3    Буцаах, солих бараа нь анх худалдаж авсан байдлаар шошго кассын баримтын хамт, өмсөж үзээгүй байх, үнэртэй ус гоо сайхны болон бусад байдлаар толбо үүсээгүй цэвэр байна.

5.6.4    Сонгосон бараа бүтээгдэхүүнийг өөр загварын бүтээгдэхүүнээр буцаах боломжгүй.

Дээрх шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголт буюу бүтээгдэхүүн солих боломжгүй.

ЗУРГАА. ТӨЛБӨР БУЦААХ НӨХЦӨЛ

6.1. Хэрэглэгч худалдан авалтаа цуцалсан, барааг буцаасан тохиолдолд байгууллага нь тухайн барааны үнийг ажлын 3 хоногийн дотор худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.

6.2. Буцаасан барааны буцаалтын төлбөрийг хэрэглэгч хариуцах байсан ч хэрэглэгч буцаалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд бараа хүргэлт ба буцаалтын төлбөрийг барааны үнээс хасаж шилжүүлнэ.