Description
Монгол үхрийн арьсаар Монгол урлаачдын бүтээсэн энэхүү органик цүнх нь үүрж болдог үүр юм. Гэртээ байхдаа цүнхийг нуруу хэсгээр газар хэвтүүлэн байршуулбал үүр болох ба гадуур явахдаа дотор нь үсэрхэг найзаа хийн үүрвэл үүргэвч болдог онцгой давуу талтай. Ууланд алхах, мотоциклтэй явах зэрэг идэвхтэй хөдөлгөөнтэй үед ч тэднийг аюулгүй, тухтай байлгахад зориулсан давхар бэхэлгээнүүдийг хийж өгсөн байгаа. Огцом хөдөлгөөнд аюулгүй байлгах үүднээс цүнх дотор байрлах оосрыг тэдний хүзүүвчтэй холбох боломжтой.
Эдэлгээ удаан, бат бөх малын арьсаар хийгдсэн учир тэжээвэр амьтдад аюулгүй орчин бүрдүүлж өгөхөөс гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй юм. Дээд, урд болон хажуу хэсгүүдэд байрлуулсан салхивчуудаар агаар чөлөөтэй нэвтэрснээр тэднийг хүчилтөрөгчийн дутагдалд орохоос сэргийлэх билээ. Дээд хэсгээр тэжээвэр амьтан толгойгоо цухуйлган салхилах боломжтой ба та үүгээр тэднийг ажиглаж ч болох юм. Түүнчлэн, цүнхний цахилгааныг нээж хаахад таны хайртай амьтны үсийг татаж өвтгөхөөс сэргийлсэн давхар арьсан хажлага хийсэн байгаа.
- Үсэрхэг найздаа илүү тав тухтай орчин бүрдүүлж өгөхийг хүсвэл гэрт байлгах болон гадуур авч явахдаа цүнх дотор нь дэвсгэр дэвсэж өгөөрэй.
- Хүчилтөрөгч, агаарын урсгал хангалттай байлгах үүднээс гэртээ байх үедээ үүрэн цүнхний салхивчийг бүрэн нээлттэй байлгаарай.
- Автомашины сандал дээр тэжээвэр амьтантай цүнхийг байрлуулж явахдаа суудлын дэрэнд зориулалтын дагуу бэхэлнэ үү.
- Гадуур явахад огцом хөдөлгөөн гарч болзошгүй тул нэмэлт бэхэлгээг зүүнэ үү.
- Үсэрхэг найзаа цүнхэнд оруулж, цахилгааныг хаахдаа үсийг нь болгоомжтой
- Дотор талд байрлах оосрыг хүзүүвчнээс уяж өгснөөр тэжээвэр амьтан аюултай орчинд гарч гүйхээс сэргийлнэ. Оосрыг амьтанд холбоогүй үедээ салгаж авах, эсвэл дэвсгэр доогуур хийх хэрэгтэй.
- Цүнхний ард байрлах жижиг халаасанд тэжээвэр амьтны нэр болон тантай холбогдох хаяг бүхий карт хийх боломжтой.