Description
Нолли брэндийн цээживч нь тэжээвэр амьтны огцом хүчтэй хөдөлгөөнөөс үүдэх даралтыг тэдний цээж хэсэгт тэгш хуваарилж өгдөг онцлогтой юм. Ингэснээр хүзүү орчмын гэмтлээс сэргийлэх боломжтой.
Энэхүү цээживчийг жижиг тэжээвэр амьтны биеийн онцлогт нийцүүлэн бүтээсэн тул тэдэнд тав тухтай байх болно. Бидний үсэрхэг найзууд бүгд адилгүй, өөр өөрийн гэсэн онцлогтой байх нь гарцаагүй. Тиймээс цээж болон нуруу хэсэгт байрлах хөтөлгөө зүүх цагаригуудын аль илүү тухтайг нь сонгон хэрэглэх боломжийг бид олгож байна.
- Хүзүүвч нь жижиг нохой, муурын хоолойн хэсэгт даралт өгөх, эгэм хүзүүний ясыг гэмтээх, мөн амьсгалын замын асуудал үүсгэх эрсдэлтэй байдаг. Харин цээживч нь гадуур хөтөлж явах, салхилуулахад илүү эрсдэл багатай, биед тухтай байх тул цээживч түлхүү хэрэглэхийг санал болгож байна.
- Цээживч тэжээвэр амьтанд аюулгүй, тухтай ч урт хугацаагаар өмсгөх нь тэжээвэр амьтны үс, арьсанд таагүй байж болзошгүй юм. Тиймээс онц шаардлагатай биш бол 6 цагаас дээш хугацаанд зүүхгүй байхыг зөвлөе.
- Та тэжээвэр амьтнаа цээживч зүүсэн хэвээр нь цүнхэнд авч явах бол цээживчний урд хэсэгт байрлах цагаригийг цүнхэн доторх оосортой бэхлээрэй.
- Цээживчинд дагалдах зүүлтэд тэжээвэр амьтны нэр болон эзэнтэй холбогдох мэдээлэл оруулснаар алдсан тохиолдолд тантай холбогдох боломжтой болно.
Арьс нь байгалийн бүтээгдэхүүн учир хуурай сэрүүн газар хадгалах нь зүйтэй. Норсон тохиолдолд зөөлөн алчуураар сайтар арчиж өрөөний хэмд хатаана. Гүн бохирдол, гэмтлийг мэргэжлийн газраар засуулахыг зөвлөж байна.