Description
Монгол үхрийн арьсаар, Монгол хүний урлан бүтээсэн энэхүү органик арьсан цүнх нь илүү хэсгүүдгүй, дэгжин загвартай билээ. Минималист хэв маягтай тул таны хувцаслалттай нийцэх эсэхэд санаа зовох хэрэггүй. 😊 Мөн цүнхний оосор нь барьж явах болон мөрлөж үүрэхэд тохирсон урттай.
Хонхойх, хэлбэрээ алдах зэргээс сэргийлэх давхар хатуулгыг цүнхний гадаргуу ба ёроолд нэмсэн. Ингэснээр тэжээвэр амьтанд явдал дунд ч тухтай, аюулгүй орчин үүсгэж өгөх билээ. Түүнчлэн, цүнхний цахилгааныг нээж хаахад таны хайртай амьтны үсийг татаж өвтгөхгүй байхаар давхар арьсан хажлага хийсэн юм. Цахилгааныг бүрэн татаад цүнхний урд хэсгээр тэжээвэр амьтны толгойг гарган салхилуулах боломжтой бөгөөд хүсвэл тэрхүү хэсгийг хааж болно.
Цүнхний доторх нь салдаг учир цэвэрлэх, солиход хялбар юм. Цэвэрлэгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Арчилгаа” хэсгээс уншина уу.
- Үсэрхэг найздаа илүү тав тухтай орчин бүрдүүлж өгөхийг хүсвэл тэднийг цүнхэнд авч явахдаа дор нь дэвсгэр дэвсэж өгөөрэй.
- Таны тэжээвэр амьтан бага зэрэг сахилгагүй эсвэл насны хувьд жоохон хэвээрээ байна уу? Хэрэв тийм бол цүнхний дотор талд байрлах оосрыг тэдний хүзүүвчтэй нь холбоорой. Ингэснээр тэднийг өндрөөс үсрэх, аюултай орчин руу гарч гүйхээс сэргийлэх юм.
- Оосрыг хүзүүвчтэй холбоогүй үедээ цүнхнээс салгаж авах эсвэл дэвсгэр доогуур хийх хэрэгтэй.
- Цүнхний ард байрлах жижиг халаасанд тэжээвэр амьтны нэр болон тантай холбогдох хаяг бүхий карт хийх боломжтой.